low qualityabout us image

Үйлчилгээ

01

Аудит ба баталгаажуулалт

Санхүүгийн тайлангийн аудит

Санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ нь танай байгууллагын нягтлан бодох бүртгэл тайлагнал, компанийн засаглал, дотоод хяналтын үр ашигтай байдалд хараат бусаар дүгнэлт өгч санхүүгийн тайлан хэрэглэгчдийг үнэн зөв, бодитой мэдээллээр хангаж, оролцогч талуудад итгэл найдварыг бий болгож, тэдний итгэлийг хадгалж чадаж буй эсэхэд баталгаа өгөх мэргэжлийн үйл ажиллагаа юм.

Бид үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээт ажлын үр дүнг бүхлээр нь багтаасан аудиторын тайланг бэлтгэж байгууллагын удирдлага болон засаглах эрх бүхий этгээдэд хүргүүлж ажилладаг.

02

Зөвлөх үйлчилгээ

Нягтлан бодох бүртгэл, СТОУС-ын зөвлөх үйлчилгээ

Танай байгууллагын нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог бий болгох, сайжруулах, стандарт, хууль журмын хэрэгжилтийг хангах, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулахад мэргэжлийн зөвлөгөө, тусламж өгч ажиллана.

Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд бид танд зөвлөгч байж чадна.

Үйлчилгээ үзүүлсэн харилцагчийн тоо

Бид өнгөрсөн хугацаанд эрчим хүч, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, уул уурхай, харилцаа холбоо мэдээлэл, санхүү, даатгал, авто зам, барилгын салбарын Төрийн өмчийн, хувийн хэвшлийн, олон улсын төсөл хөтөлбөр зэрэг аж ахуйн нэгж, байгууллага, төслийн нэгжид үйлчилгээ үзүүлсэн бөгөөд эдгээр салбар бүрийн төлөөллүүдтэй амжилттай хамтарч ажилласнаар бидний мэдлэг туршлага мөн нэмэгдсээр ирсэн билээ.

Хэдийгээр манай үйлчлүүлэгч бүр өөрийн гэсэн онцлогтой, хоорондоо ялгаатай боловч тэднийг нэгтгэж байдаг нэг зүйл нь бид бүгдээрээ нягт хамтын ажиллагааг дэмжин ажилладагт оршдог юм. Бид өөрсдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараас гадна үйлчлүүлэгчидтэйгээ хамт байж асуудлыг хамтдаа шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Бид өнөөдрийн байдлаар нийт 98 харилцагчид үйлчилгээ үзүүлсэн байна.

Яагаад манай компанийг сонгох вэ?

Бид мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ёс зүйг эрхэмлэхээс гадна зах зээлийн шударга зарчимд тургуурлан, бусдын хөгжил дэвшилд тусална.

Бидэнтэй холбоо барих

Бидэнтэй доорх платформоор холбоо бариарай.

Даваа-Баасан: 9:00-18:00

info@solidunity.mn

9906-3227, 9909-1993

Фэйсбүүк хуудас

Copyright © 2025 Solid Unity LLC - made by

Anu Otgonjargal