Ажлын байрны төрөл: Ажилтан
Ажлын байрны зорилго, үүрэг:
Санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн аудит, нягтлах гэрээт ажил, бусад баталгаажуулалт болон холбогдох гэрээт ажлыг АОУС, ЧХОУС-ын дагуу гүйцэтгэх, тайлагнах, Аудитын багийн ажлыг зохион байгуулах, багийн гишүүдэд хяналт тавих.
Тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлагаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Эрх бүхий байгууллагаас олгож буй аудиторын батламжтай байх
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
- Бизнесийн болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
- МУ-ын хууль тогтоомжийн хүрээнд бичиг баримт боловсруулах чадвартай байх
- Нууцыг чанд хадгалах, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахидаг, өндөр соёлтой байх
- Сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй, ачаалал даах чадвартай
- Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
- Англи хэлний дунд болон түүнээс дээш шатны мэдлэгтэй байх
- Компьютерын хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн
Ажилд орохыг хүссэн иргэн дараах баримт бичиг бүрдүүлнэ.
- Боловсролын үнэмлэх, диплом, сертификат, бусад
- Шаардлагатай бол өмнөх ажлын газрын тодорхойлолт
Ажлын байрны төрөл: Ажилтан
Ажлын байрны зорилго, үүрэг:
Санхүүгийн тайлан, гүйцэтгэлийн аудит, нягтлах гэрээт ажил, бусад баталгаажуулалт болон холбогдох гэрээт ажлыг АОУС, ЧХОУС-ын дагуу гүйцэтгэх, тайлагнахад аудиторын удирдлага дор аудитын горим гүйцэтгэх.
Шинэ төгсөгч бол:
- Нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй дипломын голч дүн 3.0 дээш байх
- Компьютерын хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн
- Англи хэлний анхан шатнаас дээш мэдлэгтэй байх
- Нууцыг чанд хадгалах, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахидаг, өндөр соёлтой байх
- Үнэнч шударга, цагийг нарийн баримталдаг байх
- Сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй байх
- Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай байх
Өмнө нь ажил эрхэлж байсан бол:
- Нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэшсэн нягтлан бодогч байх