Бидний тухай
Компанийн танилцуулга
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөө өгөх, хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр 2019 оны 9-р сард үүсгэн байгуулагдсан Солид Юнити ХХК нь Монгол Улсын Сангийн сайдын 172-2019 дугаар бүхий “Аудитын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авснаар Солид Юнити Аудит ХХК нэртэйгээр аудитын салбарт бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэн, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Эрхэм зорилго
Бид Олон Улсын Стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, ур чадвартай хамт олноор ирээдүйн хөгжлийг хамтдаа бүтээлцэх таны итгэлт түнш байх болно.
Баримтлах зарчим
Бид хариуцлагатай бөгөөд мэргэжлийн үл итгэх байр сууринаас хандан, мэргэжлийн ёс зүйг дээдлэн ажиллана.
Бид багийн ажиллагааг үндэс болгон харилцагч байгууллагуудтайгаа үнэнч шударга байх зарчмыг баримтлан ажиллана.
Бид зах зээлийн шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан ажиллана.
Үнэт зүйл
Хараат бус байдал
Мэргэжлийн ур чадвар
Мэргэжлийн ёс зүй
Үнэнч шударга зарчим
Үйлчилгээ үзүүлсэн харилцагчийн тоо
Бид өнгөрсөн хугацаанд эрчим хүч, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, уул уурхай, харилцаа холбоо мэдээлэл, санхүү, даатгал, авто зам, барилгын салбарын Төрийн өмчийн, хувийн хэвшлийн, олон улсын төсөл хөтөлбөр зэрэг аж ахуйн нэгж, байгууллага, төслийн нэгжид үйлчилгээ үзүүлсэн бөгөөд эдгээр салбар бүрийн төлөөллүүдтэй амжилттай хамтарч ажилласнаар бидний мэдлэг туршлага мөн нэмэгдсээр ирсэн билээ.
Хэдийгээр манай үйлчлүүлэгч бүр өөрийн гэсэн онцлогтой, хоорондоо ялгаатай боловч тэднийг нэгтгэж байдаг нэг зүйл нь бид бүгдээрээ нягт хамтын ажиллагааг дэмжин ажилладагт оршдог юм. Бид өөрсдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараас гадна үйлчлүүлэгчидтэйгээ хамт байж асуудлыг хамтдаа шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Бид өнөөдрийн байдлаар нийт 98 харилцагчид үйлчилгээ үзүүлсэн байна.
Манай Баг
Яагаад манай компанийг сонгох вэ?
Бид мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ёс зүйг эрхэмлэхээс гадна зах зээлийн шударга зарчимд тургуурлан, бусдын хөгжил дэвшилд тусална.
Даваа-Баасан: 9:00-18:00
info@solidunity.mn
9906-3227, 9909-1993
Copyright © 2025 Solid Unity LLC - made by
Anu Otgonjargal